Friday, April 27, 2012

хөл бөмбөг

"Хөлбөмбөг" хэмээх бусад утгыг хайж буй бол Хөлбөмбөг (салаа утга)-г үзнэ үү.
Хөлбөмбөг
Football iu 1996.jpg
Улаан өмсгөлтэй тоглогч цагаан өмсгөлтэй багийн хамгаалалтыг давж, хаалга руу цохилт хийж байна.
Дээд түвшний захирах байгууллагаФИФА
Хоч(нууд)Football, soccer, footy/footie, "the beautiful game", "the world game"
Анх тоглогдсон19-р зууны дунд үе, Британи
Онцлог шинж
Шүргэлцдэг спорт эсэхТийм
Багийн гишүүнБаг бүрдээ 11 тоглогч
Холимог хүйсТийм, тусдаа тэмцээнтэй
АнгилалБагийн спортбөмбөгтэй спорт
Багаж хэрэгсэлХөлбөмбөгийн бөмбөг
Явагдах газарХөлбөмбөгийн талбай
Олимп1900
Хөлбөмбөг нь тус бүр арван нэгэн тоглогчтой хоёр багийн хооронд явагддаг, бөөрөнхий бөмбөг хэрэглэдэг дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Тус спорт нь дэлхийн хамгийн түгээмэл спорт юм.[1][2][3]
Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. `Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах нь бий.
Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдогдэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.[4]

No comments:

Post a Comment