Зүүн дээд булангаас цагийн зүүний дагуу: Винсент ван Гогийн өөрийн хөрөг, Африкийн Чоквэ-баримал,Сандро Боттичеллигийн Венера төрсөн нь, Японы шиза арслан.
урлаг нь мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийг хөндөх байдлаар элементүүдийг зориудаар байрлуулах явц буюу бүтээгдхүүн юм. Үүнд хүний төрөл бүрийн үйл ажиллагаа, бүтээл, илэрхийллийн хэлбэр, үүний дотор хөгжим, уран зохиол, кино, уран баримал, уран зураг багтаадаг. Урлагийн утгыг философийн нэгэн салбар ухаан болох гоо зүйгээр судалдаг.Номыг эхнээс нь дуустал анхааралтай уншсан хүн эхэнд тавьсан “Урлаг гэж юу вэ” асуултад төвөггүй хариулах болно. Гэхдээ зүгээр хувь хүний, сонирхогчийн, анхан шатны төвшний оюутан, сурагчийн байр сууринаас биш нэлээд тулхтай, буурь суурьтай, урлагийн боловсролтой хүний үүднээс хариулт өгөх болно. Ингэж чадвал “Урлаг” ном үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр.
Уг нь номын эхэнд тавьсан асуултдаа хариулсан байгаа л даа. -Урлаг гэж юу вэ. Энэ бол зөвхөн зураг биш, харин коллаж, шигтгэмэл, бар, фото зураг, баримал, видео, уран зураг мэтийн төрөл бүрийн урлал ч байж болно. Энэ нь зөвхөн баясал биш, харин цухалдал, өвдөлт, гайхашрал, уйтгарлал гэх мэт янз бүрийн сэтгэл хөдлөл байж болно. Энэ нь зөвхөн сэтгэлд нийцсэн биш, харин үймүүлсэн, маргасан, зөрчилдсөн, сүнслэг зүйл ч байж болно. Энэ нь зөвхөн үзэсгэлэнтэй ч биш, харин аймшигтай, гутамшигтай, адармаатай ч байж болно. Энэ нь зөвхөн галерей дотор биш, харин сүм, нийтийн байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, сэтгүүл дээр гээд урлаг ямагт чамайг хүрээлж байдаг. Энэ нь зөвхөн дүрс биш, харин чухал санаа болон өнгөрсөн, өнөө үеийн хүмүүсийн амьдралын хэв маягийн түүхэн баримт ч байж болно. Энэ нь зөвхөн бодитой биш, харин хийсвэрлэсэн, бэлгэдсэн, төсөөлсөн, бусниулсан болон агшин зуурын сэтгэгдэл ч байж болно. Энэ нь зөвхөн урлаг сонирхогчдод биш, харин хэн бүхэнд зориулагдсан байж болох юм…
No comments:
Post a Comment