Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 2.2 хувь, оны эхнээс 7.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 15.3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 6.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 3 дугаар сарын эцэст 6114.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 122.8 тэрбум төг буюу 2.0 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1159.7 тэрбум төг буюу 23.4 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 3 дугаар сарын эцэст 648.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 25.3 тэрбум төг буюу 3.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 117.3 тэрбум төг буюу 22.1 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 3 дугаар сарын эцэст 5781.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 75.3 тэрбум төг буюу 1.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2050.7 тэрбум төг буюу 55.0 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 3 дугаар сарын эцэст 61.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 0.2 тэрбум төг буюу 0.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 19.1 тэрбум төг буюу 23.7 хувиар буурчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 3 дугаар сарын эцэст 320.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.1 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 51.9 тэрбум төг буюу 13.9 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаа 2012 оны 3 дугаар сард 21 өдөр явагдаж, 3.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 4.5 сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2012 оны эхний улиралд 1048.8 тэрбум төг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1104.8 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 56.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Нэгдсэн төсвийн урсгал орлого 1045.3 тэрбум төг, урсгал зардал 862.5 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 182.8 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 136.7 тэрбум төг буюу 17.1 хувиар өсөхөд бусад татварын орлого 4.7 тэрбум төг буюу 2.7 хувиар буурсан хэдий ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 79.0 тэрбум төг буюу 30.3 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 36.7 тэрбум төг буюу 38.1 хувь, орлогын албан татварын орлого 14.3 тэрбум төг буюу 6.9 хувь, гадаад худалдааны татварын орлого 10.4 тэрбум төг буюу 17.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 5.8 тэрбум төг буюу 5.7 хувиар өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 5.3 тэрбум төг буюу 9.1 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 4.8 тэрбум төг буюу 32.1 хувиар буурсан хэдий ч бусад нэр заагдаагүй орлого 7.6 тэрбум төг буюу 2.3 дахин, газрын тосны орлого 4.3 тэрбум төг буюу 61.2 хувь, хүү, торгуулийн орлого 2.4 тэрбум төг буюу 30.2 хувь, навигацын орлого 1.4 тэрбум буюу 16.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны эхний улиралд 1104.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 283.3 тэрбум төг буюу 34.5 хувиар өсөхөд хөрөнгийн зардал 144.3 тэрбум төг буюу 3.0 дахин, бараа, үйлчилгээний зардал 77.5 тэрбум төг буюу 25.1 хувь, татаас, шилжүүлгийн зардал 37.9 тэрбум төг буюу 9.1 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 16.4 тэрбум төг буюу 3.0 дахин, зээлийн үйлчилгээний төлбөр 7.4 тэрбум төг буюу 55.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Хөрөнгийн зардалд 2012 оны эхний улиралд 217.8 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 144.3 тэрбум төг буюу 3.0 дахин өсчээ. Хөрөнгийн зардлын өсөлтөд дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 135.9 тэрбум төг буюу 2.9 дахин, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 8.4 тэрбум төг буюу 5.0 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Монгол улс 2012 оны эхний улиралд дэлхийн 113 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2341.7 сая ам.долл, үүнээс экспорт 883.8 сая ам.долл, импорт 1457.9 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2011 оны 3 дугаар сард 145.9 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2012 оны 3 дугаар сард 164.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 18.8 сая ам.долл буюу 12.9 хувиар өсчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 511.7 сая ам.долл буюу 28.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 370.1 сая ам.долл буюу 34.0 хувь, экспортын хэмжээ 141.7 сая ам.долл буюу 19.1 хувиар өсчээ.
Экспортын 98.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт
- Том малын зүй бус хорогдол 2012 оны эхний улиралд улсын хэмжээнд 123.0 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 134.9 мян.толгой буюу 52.3 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 5.9 мянга, үхэр 11.8 мянга, тэмээ 0.2 мянга, хонь 45.5 мянга, ямаа 59.6 мянга байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний улиралд 460.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.7 тэрбум төг буюу 8.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, металл агуулгаараа, нүүрс, цайрын баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.4-65.2 хувь, спирт, архи, нарийн боов, шингэн сүү, зүсмэл материал, металл бэлдэц, хивс, талх, шар айраг, амтат ус, ундаа, өлөн гэдэс, бетон дэр, шавардлагын зуурмаг, шахмал түлш, цахилгаан утас, төмөр бетон зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8 хувиас 8.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2012 оны эхний улиралд 4945.6 мян.т ачаа, давхардсан тоогоор 914.9 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 919.8 мян.т буюу 22.8 хувь, зорчигчдын тоо 61.2 мян.хүн буюу 7.2 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөс төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний улиралд 100.3 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.0 тэрбум төг буюу 35.1 хувиар өсчээ.
Агаарын тээврээр 2012 оны эхний улиралд 876.9 т ачаа, давхардсан тоогоор 147.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 472.7 т буюу 2.2 дахин, зорчигчдын тоо 46.4 мян.хүн буюу 46.0 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний улиралд 33.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.4 тэрбум төг буюу 28.2 хувиар өслөө.